top of page

АЯЛАЛ ЗАХИАЛАХ

Таныг хүсэлтийг хүлээн авлаа.

Манай мэдээллийн ажилтан тантай холбогдох болно.

ДУБАЙ, АБУ ДАБИ ХӨТӨЛБӨР
7 шөнө 8 өдөр

САНАМЖ

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • УБ-Саняа-УБ 2 талын нислэгийн тийз

  • 4 болон 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

  • Хөтчийн үйлчилгээний зардал

  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал

  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж 

  • 1 Gb аяллын дата

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал

  • Хувийн хэрэгцээний зардал

  • Хөтөлбөрт багтаагүй хоол болон өөрсдийн хүсэлтээр үзсэн үзвэр үйлчилгээний зардал Энэ хөтөлбөр нь жишиг хөтөлбөр тул өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу

 

АЯЛЛЫН ҮНЭ: 

Том хүн: 5'990'000₮

Хүүхэд: 4'900'000₮

ӨДӨР 1

Улаанбаатар- Бээжин- Дубай

  • 09:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цугларах

  • 11:50 – 13:50 УБ – Бээжин чиглэлийн нислэг

  • 17:30 – 22:20 ( орон нутгийн цагаар ) Бээжин – Дубай чиглэлийн нислэг

  • Дубай хотод бууж гаалиар нэвтэрсний дараа монгол хөтөч болон жолооч тосож зочид буудалд хүргэж өгч буудалд байрлуулна.

ӨДӨР 2

Хотын аялал - Усан онгоцны аялал

  • 07:00-09:30 Өглөөний буфет цай зочид буудалдаа ууна

  • 10:00 Зочид буудлаас аяллын автобус, монгол хөтөч
    тосож аван өдрийн аялал эхэлнэ

  • 10:30-12:00 Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-
    ийн 124 давхарт гарч, Дубай хотын үзэмжийг тольдон харна

  • 12:30-13:30 Өдрийн хоол иднэ

  • 14:00-15:00 Jumeirah далайн эрэг дээр очихоос гадна " Burj Al Arab " буюу дэлхийд цор ганц 7одтой зочид буудлыг гаднаас харах боломжтой

  • 15:30-16:30 Дэлхийн хамгийн том хүний гараар бүтсэн "Далдуу мод” арлыг Монорэйлээр аялж, Дубай хотын гайхалтай бүтээн байгуулалтыг үзэх болно

  • 17:00-18:00 “Museum of the Future ” Ирээдүй музейд очиж, угтан авах хэсгээр болон гадна талын ойр орчимтой танилцаж уран барилгын
    хийцтэй танилцана.

  • 18:30 Зочид буудалдаа очиж оройн хоол зооглоно

Өглөөний цай

Оройн хоол

Оройн хоол

ӨДӨР 3

Дубай хотын элсэн цөлийн сафари

  • 07:00–10:00 – Буудалдаа буфет өглөөний цай

  • 13:00–14:00 – Өдрийн хоол

  • 15:00–21:30 – Safari аялал

    • Ланд Крузер жийпээр элсэн манханд давхих

    • Тэмээ унах, үндэсний хувцастай дурсгалын зураг авах

    • Арабын бэлхүүсний бүжиг үзэх

    • Олон үндэстний оройн хоол зооглох

  • Орой – Буудалдаа хүргэгдэж амрах

Өглөөний цай

Оройн хоол

Оройн хоол

ӨДӨР 4

Dubai Frame болон усан оргилуур гэрлэн шоу

  • 07:00–09:30 – Буудалдаа буфет өглөөний цай

  • 09:30 – Аяллын автобус, монгол хөтөч тосон авч өдрийн аялал эхэлнэ

  • 10:20–11:40 – Dubai Frame дотор орж шинэ ба хуучин Дубайг өндрөөс тольдох

  • 12:00–13:00 – Өдрийн хоол

  • 13:15–15:30 – Old Baladiya гудамж, Алтны зах үзэх

  • Арабын үнэртний соёлтой танилцаж, өөрийн үнэртэй ус захиалах боломж

  • 15:50–17:50 – Дубай бэлэг дурсгалын дэлгүүрээр шоппинг

  • 18:00–19:00 – Дэлхийн хамгийн том хөгжимт усан оргилуур, гэрлэн шоу үзэх

  • 19:30 – Буудалдаа ирж оройн хоол зооглон амрах

Өглөөний цай

Оройн хоол

Оройн хоол

ӨДӨР 5

Дубайн чөлөөт өдөр

  • 07:00-10:00Өглөөний буфет цай зочид буудалдаа ууна

  • Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт
    амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой.

  • Аялагчдад нэмэлт үзвэр үйлчилгээний тасалбар захиалж өгөх,
    автомашин захиалж өгөх боломжтой.

Өглөөний цай

ӨДӨР 6

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотын аялал

  • 07:00–08:00 – Буудалдаа буфет өглөөний цай

  • 08:30 – Аяллын автобус, монгол хөтөч тосон авч өдрийн аялал эхэлнэ

  • 11:00–13:00 – Louvre Abu Dhabi музей үзэж, Арабын болон дэлхийн уран бүтээлүүдтэй танилцах

  • 13:15–14:15 – Marina Mall-д зочлон өдрийн хоол (аялагч өөрийн зардлаар)

  • 14:45–17:00 – Дэлхийн хамгийн том Шэйх Заедын сүм үзэх

  • 17:00 – Дубай хот руу буцах хөдөлгөөн

  • 18:30–19:30 – Марина дүүрэгт далайн эргийн буфет оройн хоол зооглох

Өглөөний цай

Оройн хоол

ӨДӨР 7

Дубай – Бээжин

  • 00:10 – 11:50 Дубай – Бээжин чиглэлийн нислэг ( орон нутгийн
    цагаар )

  • 14:30 – Air china Transfer Service Буудалд сул өрөө байвал үнэгүй байрлах боломжтой.Сул өрөө байхгүй тохиолдолд зочид буудалд байрлах төлбөрөө аялагч өөрөө гаргана.

  • Зочид буудалдаа байрласны дараа аялагчид Бээжин хотод
    чөлөөт цагаа өнгөрөөнө.

ӨДӨР 8

Бээжин – Улаанбаатар

  • 08:40 – 10:40 цагт Бээжин – Улаанбаатар чиглэлийн нислэг
    10:40 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд
    бууснаар аялал өндөрлөх болно.

Book your package
vecteezy_whatsapp-logo-icon_21495946.png
bottom of page