ФУКУОК АРАЛ ХОШИМИН ХОТЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР
7 шөнө 8 өдөр
САНАМЖ
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
-
Зочид буудалд хоёроор байрлах
-
УБ-Хошимин 2 талын нислэгийн тийз
-
Хошимин-Фукуок 2 талын тийз
-
Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
-
Хөтөч орчуулагч
-
Хөтөлбөрт заасан хоолнууд
-
Жуулчны автобус
-
Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
-
Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
-
Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
-
Хувь хүний хэрэглээний зардал
АЯЛЛЫН ҮНЭ:
-
Аяллын эхлэх үнэ: ~ 5,300,000₮ (Wyndham Grand 5*****)
-
Аяллын эхлэх үнэ: ~ 6,300,000₮ (Виллатай)
ӨДӨР 1
УБ - Хошимин
-
09:00 — Чингис хаан ОУНБ дээр цугларна
-
12:15 — МИАТ ОМ711 нислэгээр Хошимин хот руу хөөрнө
-
17:45 — Хошиминд буух (5 цаг 30 мин нислэг)
-
Аяллын автобусаар зочид буудал руу очиж бүртгэл хийх
-
Хөтөчийн заасан цагт цуглараад Хошимины алдарт шөнийн гудамж руу зорчих
-
Шөнийн гудамжид оройн хоол идэх
ӨДӨР 2
Хошимин → Фукуок / Чөлөөт өдөр
-
Онгоцны буудал руу хөдөлж Фукуок арал руу нисэх
-
Арал дээр буугаад аяллын автобусаар зочид буудалдаа хүрэх
-
Чөлөөт өдөр — далайн эрэг дээр амрах, хүссэнээ хийх
-
Орой Венецийн гудамж дахь усан дээрх гэрлийн лазер шоу үзэх
-
Дэлхийн алдарт хөгжимтэй хослуулсан 3D гэрлийн үзүүлбэрүүдийг сонирхох
Өглөөний цай
ӨДӨР 3
Сафаригийн парк, VinWonders, Аквариум
Өглөөний цай зочид буудалд
Хуурай газрын хамгийн том задгай амьтны хүрээлэнд зочлох
-
Шувууны шоу үзэх
-
Арслан, бар, хирс зэрэг зэрлэг амьтдыг үзэх
-
500 га талбайтай, Сингапурын Сафаригийн загвараар бүтээгдсэн парк
-
Сафари автобусанд сууж амьтдыг байгальд нь харах
-
Анааш, заан, сармагчин хооллох хэсэг
VinWonders парк руу хөдөлнө
-
Фукуокын хамгийн том сэдэвчилсэн парк
-
Усан парк, extreme park болон 100+ төрлийн тоглоом
Үдэш Grand World зочлох
-
Венец хотыг санагдуулам усан гудамж
-
Гэрлийн лазер шоу
Фукуок Аквариум
-
Дэлхийн топ 5 том аквариумын нэг (15,000 м²)
-
Аварга яст мэлхийн хэлбэртэй 3 давхар цогцолбор
Өглөөний цай
Оройн хоол
ӨДӨР 4
ФУКУОК - ЧӨЛӨӨТ ӨДӨР
-
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад онгоцны буудал руу хөдөлнө. Фукуок арал руу ниснэ. Арал дээр буугаад аяллын автобусаар зочид буудалдаа хүргүүлнэ.
-
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд далайн эрэг дээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай
ӨДӨР 5
ФУКУОК – 3 АРЛЫН АЯЛАЛ
Фукуокыг хүрээлсэн 12 арлаас 3 араар аялна
-
Канойд сууж Hon Dua, Gam Ghi, May Rut Trong арлууд руу очих
OCEAN WORLD усан спортын төвд зочлох
-
Далайн гүнд алхах
-
Шүрэн арал үзэх
-
Төрөл бүрийн усан спортуудыг сонирхох
Өглөөний цай
Оройн хоол
ӨДӨР 6
ФУКУОК – ЧӨЛӨӨТ ӨДӨР
-
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд далайн эрэг дээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай
ӨДӨР 7
ФУКУОК – Фукуок Cable car үнсэлтийн гүүр
Өглөөний цайны дараа Хон Том арал руу хөдөлнө
Дэлхийн хамгийн урт кабель зам (7,899.9 м) — Хон Том Cable Car-аар зорчих
-
Замдаа арлуудын үзэсгэлэнт байгалийг дээрээс харах
-
Арал дээр буугаад цахилгаан машинаар далайн эрэг рүү явах
-
Далайн эрэг дээр усанд сэлэх, наранд шарах
-
Усан паркад бүтэн өдөржин тоглож амрах
Kiss Bridge — Үнсэлтийн гүүр
-
Фукуокын шинэ, сэтгэл догдлом үзмэр
-
Дурсгалт зургууд авахад тохиромжтой
-
Том усан оргилуур, гэрэл-усны эффекттэй үзүүлбэрүүд
-
Дэлхийн түвшний урлагийн үзүүлбэрүүд
Сувдан Ферм (Ан Той боомт орчим)
-
Сувд хэрхэн тарьж ургуулдаг процессийг үзэх
-
Сувд, эрдэнэсийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх
Өглөөний цай, Оройн хоол
ӨДӨР 8
Хошимин руу буцах ба чөлөөт аялал
Өглөөний цайны дараа Хошимин хот руу дотоодын нислэгээр буцах
-
Газардсаны дараа зочид буудалдаа хүргүүлж амрах
-
Хөтөчөөс очиж болох газрын мэдээлэл авч чөлөөт аялал хийх
Буцах нислэг орой тул:
-
Шоппинг хийх
-
Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэх боломжтой
16:00 — Олон улсын нисэх буудалд бүртгэл хийх
18:25 — Улаанбаатар руу нисэх
01:40 — Чингис хаан ОУНБ-д газардах
-
Аялал өндөрлөнө




